АШУҮИС-ИЙН ЭМ ЗҮЙН СУРГУУЛЬ БОЛОН БНХАУ-ЫН ӨМҮИС-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД БАГШ, ОЮУТАН СОЛИЛЦООГООР ӨМҮИС-Д УРГАМЛЫН ХЭЭРИЙН ДАДЛАГА ХИЙЛЭЭ
АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Өвөр Монголын Үндэстний Их Сургуультай хийж буй хамтын ажиллагааны хүрээнд Эм зүйн сургуулийн Захирлын 2024 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн А/13 дугаар тушаалын 01 дүгээр хавсралтын дагуу Эмийн хими, ургамал судлалын тэнхимийн дадлагажигч багш Б.Хувьтавилан, Б.Мөнхзул нар Эм зүйн 4-р курсын 3 оюутан, Эм зүйн 3-р курсын 2 оюутан, Эм найруулах 2-р курсын 2 оюутан, нийт 7 оюутан 2 багшийн хамт ӨМҮИС-д ургамлын хээрийн дадлага хийж гүйцэтгэлээ.
Дадлагын хугацаанд оюутнууд 2 орны эмийн ургамлын гол
төлөөлөл ургамлуудтай танилцаж тэдгээрийг ялган таних, ургамлын нөөц, эмийн ургамлын тархалтыг судлах, ургамал таних түлхүүр бичгийн тусламжтайгаар ургамлыг тодорхойлох, эмийн ургамлын түүхий эдийг түүх цаг, бэлтгэх арга, хатаах нөхцөл, нөөцийг тогтоох дадалд суралцаж, туршлага солилцов.